Бүтээгдэхүүний танилцуулга үнийн санал татах - 2023

Бидний тухай

  • image
  • image
  • image
  • image

“Хэт хүч” ХХК нь барилгын материалын үйлдвэрлэл, гадаад худалдааны чиглэлээр “Дулаан харш” ХХК нэртэйгээр 2003 онд байгуулагдан, хучилтын нүхтэй хавтан, зоорийн ханын гулдмай, ханын блок үйлдвэрлэж эхлэсэн. Улмаар 2006 оноос “Хэт хүч” ХХК нэртэйгээр өөрчлөн байгуулагдаж, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний хөрөнгө оруулалттай компани юм.

Манай улсын барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаагийн хэрээр барилгын материалын үйлдвэрлэл, бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй энэ цаг үед бид нэн түрүүн хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд нийцүүлэн, стандартын шаардлагыг бүрэн хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бид 2013 онд 4620м2 талбай бүхий үйлдвэрийн барилгыг ашиглалтад оруулж, Итали, ОХУ, БНХАУ-ын сүүлийн үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг худалдан авч, үйлдвэртээ суурьлуулснаар жилд 50 мян.м3 бетон эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай төмөр бетон эдлэлийн томоохон үйлдвэр болж өргөжлөө. Ингэснээр манай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын орлогын хэмжээ жил ирэх тусам өсөн нэмэгдсээр байна.

Компанийн үйлдвэрлэлийн барилга байгууламж нь үйлдвэрийн барилга, дотоод хяналтын лаборатори, бүрэн автоматжуулсан зуурмагийн узель, 9,0 мян.м3 элс болон 8,0 мян.м3 хайрга хадгалахад зориулагдсан түүхий эд материалын задгай агуулах, 6.0 мян.м3 бетон эдлэл хадгалах талбайтай бэлэн бүтээгдэхүүний агуулах зэргээс бүрддэг.

Манай компанийн нийт ажиллагсдын 80 орчим хувь нь барилгын үндсэн мэргэжлийн зэрэгтэй, дадлага туршлагатай ажилчид байна. Бид шинжлэх ухаан, сургалт, үйлдвэрлэлийг холбосон орчин үеийн үндэсний хэмжээний цогц үйлдвэр болохоор мэргэжлийн сургуулиудтай хамтарч, суралцагчид, оюутнуудыг үйлдвэрлэлд дадлагажуулах түшиц үйлдвэр болон ажиллаж байна. Ингэснээр нэг талаар оюутан сурагчид үйлдвэрлэлийн дадлага, туршлагатай сайн боловсон хүчин болж бэлтгэгддэг, нөгөө талаар тэдэнд мэдлэг, туршлагаасаа зааж сургасны хэрээр ажилчдын мэргэжлийн ур чадвар улам батждаг.

Мөн бид үйлдвэрлэн гаргаж байгаа бараа, бүтээгдэхүүний чанар стандартыг тогтмол хянах дотоод хяналтын лабораторийг ажиллуулж байна.

Цаашид бид Байшин үйлдвэрлэх комбинат шинээр барьж ашиглалтад оруулахаар төлөвлөн, өнгөрсөн онд энэхүү үйлдвэрийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр ажиллах ОХУ-ын “Викон” групп, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэгчээр ажиллах БНХАУ-ын “Шингүн” механик технологийн үйлдвэрийн удирдлагуудтай Бээжин хотод 3 талт хэлэлцээр хийн, хамтын ажиллагааны эхний шатны гэрээнд гарын үсэг зурсан нь энэхүү ажлын эхлэлийг тавьсан юм.

Бид барилгын материал үйлдвэрлэлийн олон жилийн арвин туршлагатай, харилцагчдынхаа итгэл найдварыг хүлээсэн, чадварлаг хамт олон бөгөөд энэхүү туршлагадаа үндэслэн стандартын шаардлагад бүрэн нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байдаг.

Бүтээгдэхүүн

ТӨМӨР БЕТОН ШОН /ТУЛГУУР/

Төмөр бетон шонг арматурчлалаар нь ердийн арматуртай, урьдчилан хүчитгэсэн арматуртай гэнэ

READ MORE

ХУЧИЛТЫН НҮХТЭЙ ХАВТАН

Хучилтын нүхтэй хавтан /ХНХ/ нь дуу чимээ, ус чийг үл нэвтрүүлэх, галд тэсвэртэй, газар хөдлөлттэй нутаг

READ MORE

ЗООРИЙН ХАНЫН ГУЛДМАЙ

Зоорийн ханын гулдмай /ЗХГ/ нь барилгын ачааллыг суурийн хэсэгт хуваарилан шилжүүлж байгаа ус

READ MORE

ДААЦЫН БОЛОН ДААЦЫН БУС ЯЛУУ

Даацын ба даацын бус ялууг бүх төрлийн тоосгон барилгын хаалга, цонхны өрлөгийг тусгаарлах

READ MORE

ТӨМӨР БЕТОН ЭДЛЭЛИЙН ҮЙЛДВЭР

Тоон үзүүлэлтүүд

13691
PROJECT COMPLETED
1725
SATISFIED CLIENTS
984
WORKERS EMPLOYED

Харилцагч компаниуд

Харилцагчийн сэтгэгдэл